Үйл явдал2 мин унших

М.Бадамсүрэн: Дарханд ажиллаж буй яамны ажилчид буцаад НҮҮНЭ гэж санаа зовнихгүй ажлаа хийж болно

М.Бадамсүрэн: Дарханд ажиллаж буй яамны ажилчид буцаад НҮҮНЭ гэж санаа зовнихгүй ажлаа хийж болно
УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд М.Бадамсүрэн
ХХААХҮЯ-ыг өмнөх сайд Ж.Энхбаяр нь Дархан руу нүүлгэсэн. Тэгвэл уг яамыг Дархан-Уул аймгаас нийслэл руу буцаан нүүлгэх эсэхийг салбарын сайд М.Бадамсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу нүүх шийдвэр гаргаагүй. Намайг ажил авахад яам хоёр талд үйл ажиллагаа явуулдаг байсан. Харьяа газруудын дийлэнх нь Дархан-Уул аймагт. Улаанбаатар хотод Мал эмнэлгийн ерөнхий газар, жижиг дунд үйлдвэрлэлийн газар, судалгаа хөгжлийн төв, лабораториуд байгаа.  Байгаль орчны яам өмнө нь нүүж байсан. Ямар нэгэн УИХ-ын шийдвэргүй. Гэхдээ болохгүй болоод буцаад хүрээд ирж байсан.

Аж ахуй нэгжүүдээс хүнсний, хөнгөн үйлдвэр, малчид, жижиг дунд үйлдвэр эрхэлдэгчдийн 98 хувь нь Улаанбаатар болон бусад аймагт үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарын 1-2 хувь нь үйлчлүүлдэг Дархан-Уул аймаг руу нүүсэн юм бэ гэх асуудлыг тавьдаг.

Миний хувьд энэ салбарын сайдаар өмнө нь ажиллаж байсан бол нүүлгэх эсэх шийдвэр гаргахын өмнө олон нийтээс, ажилтан алба хаагч нараас санал асуулга авч энэ шийдвэрийг гаргуулах байсан. Энэ бол УИХ-ын шийдвэр, зарчмын зөрүүтэй санал гаргаад л 1-2 хоногийн дотор шууд шийдвэр гаргаад, хэрэгжүүлчихсэн.

Маш олон хүний эрхэнд халдсан шийдвэрийг тухайн үед гаргасан. Судалгаа тооцоолол багатай шийдвэр гарсан гэдгийг хэлмээр байна. Тиймээс ахиж хүний эрхэнд халдаж эргэж буцсан шийдвэр гаргахгүй.

Миний хувьд хүний эрхийг дээдэлнэ. Нааш, цааш нь нүүлгээд тоглоом шиг байж болохгүй. Хүмүүс байр сууцаа зараад, гэр бүлээ ажлаас нь гаргаад, хүүхдүүдийнхээ сургуулийг шилжүүлээд явсан. Дархан-Уул аймагт ажиллаж байгаа яамны ажилчид буцаад нүүнэ гэж санаа зовнихгүйгээр ажлаа хийж болно" гэлээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Дархан-УулХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2018
  4. 2017