#Тойрог1 мин унших
Хонгор суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Жавхлан өчигдөр /2026.06.09/ Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллалаа.
Тэрбээр "Орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй дүү М.Даваадалайд амжилт хүсье.
Тэрээр Хонгор сумандаа өсөж торниж, эндээ 10 гаруй жил ажиллаж амьдралынхаа гарааг эхлүүлсэн нэгэн. Мөн сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хоёр удаа төлөөлөгчөөр сонгогдон ажилласан туршлагатай.
Энэ удаагийн сонгуульд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байна. Төрийн захиргаа, эрх зүйн мэргэжилтэй, ам бүл долоо, эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг, хувийн хэвшилд ажиллаж буй бизнес эрхлэгч залуу юм.

Миний хувьд Хонгор сумыг өнөөдөр ч, ирээдүйд ч Дархан-Уул аймгийн хөдөө аж ахуй, газар тариалангийн томоохон түшиц суурин болно гэж хардаг. Энэхүү хөгжлийг эрчимжүүлэхэд орон нутгийнхаа онцлогийг сайн мэддэг, бизнесийн туршлагатай, бүтээлч залуус иргэдээ төлөөлөн ажиллах нь чухал гэж боддог.
Мөн Гавлиу хайрханы тахилгад амжин ирж оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж, тахилгад оролцон, их хүлэгчийн арвин их эрдэм мэдлэгээсээ хуваалцсан
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
-Монгол Улсын Зууны манлай их хүлэгч,
-Монгол Улсын Гавьяат малчин,
-Монгол Улсын Тод манлай уяач
Данзаннямын Даваахүү танд Дарханчуудынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.




