#Тойрог1 мин унших
Дарханы Нэгдсэн эмнэлэгт шинэ тоног төхөөрөмжүүд нэмэгдлээ

Дархан-Уул
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр 7 төрлийн 9 ширхэг тоног төхөөрөмж нийлүүллээ.
Үүнд:
- Хүүхдийн компьютер томограф,
- Хүүхдийн дуран, дижитал рентген,
- Гемодиализийн аппарат,
- Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг багтаж байна.
Эдгээр тоног төхөөрөмж ашиглалтад орсноор Дархан-Уул аймгийн иргэд орон нутагтаа оношилгоо, эмчилгээний илүү чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломж нэмэгдэнэ.
Иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт хийж буй Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.



