#Коммент2 мин унших

Ж.Хунан: Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эрх зүйн орчныг чанаржуулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага их бий

Ж.Хунан: Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эрх зүйн орчныг чанаржуулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага их бий

Монгол Улсын Хүний эрхийн комиссын 25 жилийн ойн баяр боллоо.Энэ бол нийт монголчуудын хувьд, нийт иргэдийн хувьд тэмдэглэлт үйл явдал гэж үзэж байна. Яагаад гэвэл иргэд энэ байгууллагад хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Иргэд гомдол гаргадаг, иргэдийн гомдол мэдээллээр шалгах ажиллагаа явуулдаг. Дээрээс нь иргэдийн оролцоотой хяналтыг тавьдаг. Иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг бид хууль тогтоогчдод хүргэдэг. Тийм учраас иргэд, иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагын хамтын ажиллагаа хамгийн чухал. Ер нь ардчилсан нийгмийн тулгуур багана. 

Манай ХЭҮК нь хэд хэдэн онцлогтой. Мэдээллийн дагуу шалгах ажиллагаа явуулдаг. Шалгах ажиллагааны үр дүнд зөвлөмж шаардлагыг хүргүүлдэг. Энэ зөвлөмж шаардлага заавал биелэгдэх шаардлагатай гэдгээрээ бусад хүний эрхийн байгууллагуудаасаа онцлогтой байгаа. Энэ бол 2020 оны хуулийн шинэчилсэн өөрчлөлтөөр бидний бий болгосон өөрчлөлт, ахиц дэвшил юм.

Гэхдээ хэрэгжээгүй зөвлөмж, шаарлага бий. Тухайлбал хараа хяналтгүй байгаа сэтгэцийн өвчтэй хүнийг гэм хэрэг хийхээс нь урьдчилан сэргийлэх боломж байсан. ХЭҮК үүнийг анхааруулж байсан. Бүр 2007 онд сэтгэцийн асуудалтай хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулаач гэдэг зөвлөмжийг өгч байсан. Түүнээс хойш бид дөрвөн удаа УИХ-ын тогтоол гаргуулсан байдаг. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. ХЭҮК хэд хэдэн асуудал хөндсөн. 

Нэгдүгээрт, асрамжийн газар байгуулах, хоёрдугаарт, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эрх зүйн орчныг чанаржуулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна. Гуравдугаарт, үйлчилгээ, чанарын асуудал. Дөрөвдүгээрт, хяналтын асуудлыг хөндсөн. Эдгээр зүйлс болохгүй байна гэдэг асуудлыг бид удаа дараа тавьж байсан. Энэ асуудлуудыг шийдэхгүй бол гэмгүй иргэн, хүүхдүүд амь насаа алдах эрсдэл өндөр байсаар байна.

Зайлшгүй тусгаарлалтад байх ёстой хүмүүс өнөөдөр 24 цагийн хяналтад байхгүй гадуур явж байна. Саяхан гарсан харамсалтай хэргийн дараа иргэд манай хөрш хаалга эвдэж байна, ийм сэтгэцийн өвчтэй гээд мэдээлэл өгч байгаа.

Үнэхээр нийгэмд аюултай хүмүүсийг тусгаарлаж хяналт тавих ёстой. Магадгүй бүрэн эдгэлээ гэж үзсэн бол гадуур хяналт тавих шаардлагатай. Гэхдээ маш хатуу, ойлгомжтой хяналт байх ёстой. Одоо технологи хөгжчихсөн. Жишээ нь, GPS, цахим гав. Аль эсвэл байнгын видео дуудлага хийх боломжтой болсон. Ийм технологийн шийдлүүдийг ашиглаад хяналтыг боловсронгуй болгох боломжтой болсон.

Ж.Хунан: Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эрх зүйн орчныг чанаржуулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага их бий

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2013
  6. 2012
  7. 2009