#Коммент2 мин унших

Б.Дэлгэрсайхан: Япон улстай эдийн засгийн тэргүүлэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ

Б.Дэлгэрсайхан: Япон улстай эдийн засгийн тэргүүлэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсад өнгөрсөн долоо хоногт айлчилсан билээ.

Айлчлалын хүрээнд Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэж, хамтран ажиллах зорилго бүхий дараах албан уулзалтуудыг хийлээ. 

  • Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Хории Иваотай уулзаж ярилцлаа.

  • Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүкитэй уулзлаа.

  • Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа.

  •  “Чингис хаан” нисэх онгоцны буудлын  техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа буюу ТЭЗҮ-г хийж, зураг төслийг нь боловсруулж буй Япон улсын “Ориентал Консалтантс Глобаль” ХХК-ийн Ерөнхийлөгч Ёнэзава Эйжи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан юм.

  • Япон улсын Мицубиши Корпорацийн байранд зочилж, Аж үйлдвэрлэл машин механизмын газрын Масанори Кохама, Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо.

  • ”Ханеда нисэх буудлын Ерөнхий захирал Казухито Танакатай уулзаж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээг  сайжруулах хүрээнд туршлага мэдээлэл солилцож, хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг хэлэлцлээ. 

  • Япон Улсын “Ханэда” Олон улсын нисэх онгоцны буудалтай танилцлаа. 

  • Япон Улсын нисэх буудлын менежмент, бодлого төлөвлөлт, зураг төсөл, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцлоо. 

  • Япон улсын “Japan Aviation Academy”-ийн ерөнхий захирал Шигэо Умэзава нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсад салбар сургууль нээх, нислэгийн сургалт, дадлагын бааз байгуулах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хамтран ажиллах тухай ярилцлаа. 

  • ”Ханэда” олон улсын нисэх буудлын Токио олон улсын агаарын ачаа тээврийн терминал (TIAC)-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Ийнхүү Япон улстай хамтран дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судаллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, эдийн засгийн тэргүүлэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Б.Дэлгэрсайхан: Япон улстай эдийн засгийн тэргүүлэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009