Үйл явдал1 мин унших

Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Кристофер Ландаутай уулзаж, Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тухайлбал, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, дээд болон өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжих талаар байр сууриа илэрхийллээ. Мөн бүс нутаг, олон улсын тулгамдсан асуудлуудыг ч хөндөн ярилцав.

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээ нь амжилттай хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж буйг онцлон тэмдэглэв. Цаашид хоёр талын яриа хэлэлцээний тогтсон механизмын хүрээнд хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг баяжуулж, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхийн чухлыг дахин нотоллоо.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023