Үйл явдал1 мин унших

Төмөр замын дохиолол, холбооны инженерүүд “е-спорт-2026” тэмцээний тэргүүн байр эзэллээ

Төмөр замын дохиолол, холбооны инженерүүд “е-спорт-2026” тэмцээний тэргүүн байр эзэллээ

Төмөр замын Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолт болон холбооны мэргэжилтнүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Е-СПОРТ 2026” тэмцээн энэ сарын 06–07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Төмөр замын дохиолол, холбооны инженерүүд “е-спорт-2026” тэмцээний тэргүүн байр эзэллээ

Тус тэмцээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дохиолол холбоо, эрчим хүчний хэлтэс болон Дохиолол холбооны анги хамтарсан баг оролцож, “Counter Strike-2” болон “Dota 1 LOD” төрлүүдэд тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, MVP тоглогчдын эзэн боллоо.

Мөн “Counter Strike-2” төрлийн MVP тоглогчоор Дохиолол холбооны ангийн дарга Г.Анарболд, “Dota 1 LOD” төрлийн MVP тоглогчоор шугамын механикч Г.Баярболд нар тус тус шалгарсан байна.

Тэмцээнд амжилттай оролцож, тэргүүлсэн баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Төмөр замын дохиолол, холбооны инженерүүд “е-спорт-2026” тэмцээний тэргүүн байр эзэллээ
Төмөр замын дохиолол, холбооны инженерүүд “е-спорт-2026” тэмцээний тэргүүн байр эзэллээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009