#Тойрог1 мин унших
Чойбалсангийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан цэцэг өргөлөө

Одоохон...
#Тойрог1 мин унших

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Л. Соронзонболд нартай хамтран хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолд оролцлоо.

Хорлоогийн Чойбалсан (1895–1952) нь Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн тогтолцоог бэхжүүлэх үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн бөгөөд БНМАУ-ын Маршал цол хүртсэн анхны удирдагчдын нэг юм. Тэрээр улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, боловсрол, соёл, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан түүхэн хүн билээ.

Түүний түүхэн үйл ажиллагаа, Монгол Улсын хөгжлийн тодорхой үе шаттай салшгүй холбоотой хувь нэмрийг дурсан санаж, хүндэтгэл илэрхийлэн энэхүү ёслолд оролцлоо.