#Тойрог1 мин унших
Төв аймгийн Архуст сумын “Лидер” ХХК-ний хамт олон улсын аварга тариаланч хамт олон боллоо

ХVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морь жилийн сар шинийн босгон дээр “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгарсан Архустын Нарст 2 дугаар багийн Лидер ХХК-ний хамт олонд хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулан өглөө.
“Лидер” ХХК нь 1996 онд байгуулагдсан, газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл хийж, богино болцтой, ганд тэсвэртэй сортын улаан буудай болон бусад таримлыг нутагшуулан га-гаас авах ургацыг тогтвортой нэмэгдүүлж буй тэргүүлэх аж ахуйн нэгж юм.



