Үйл явдал1 мин унших

Б.Бат-Эрдэнэ: Ажилдаа ирдэггүй, нутагтаа байдаггүй дарга нараа цомхотгож, тухайн нутгаас нь сонгоно уу

Б.Бат-Эрдэнэ: Ажилдаа ирдэггүй, нутагтаа байдаггүй дарга нараа цомхотгож, тухайн нутгаас нь сонгоно уу

Цэцэрлэг сум, Тэсийн гол, Балнай нуруу, Тусгай хамгаалалтын захиргааны байр. Сайд байхдаа бас хийлгэж байсан ажлын нэг ашиглалтад орчихсон байна. Төрийн байгууллагуудтай тойргийн гишүүний хувьд уулзаад, хэлээд, яриад, хэлэлцээд явж байгаа. Тэгээд энэ сүүлийн үед энэ тусгай хамгаалалтын захиргааны дарга нартай холбоотой асуудал их хүнд байна. Олон газар очиж байна. Энэ олон газар очоод энэ захиргаадын дарга нар хотоос томилогдсон дарга нар ерөөсөө ажлаа хийдэггүй юм байна. Энэ албан хаагчид нь нэг их яриад байгаа юм байхгүй хөөрхий амьтад даргаа өмөөрөх юм чааваас ирдэг гээд. Яг бодит газар дээр аймаг сумын удирдлагууд үнэнийг нь хэлэхээр энэ хүмүүс нь ажилдаа ирдэггүй ээ гэдгийг шууд хэлчихье. Тэгээд эзэнгүйтсэн юм шиг удирдлага удирдлагагүй болчихсон байдалтай ийм одоо тусгай хамгаалалтын захиргаанууд байна шүү. Тэгээд санхүү мөнгөний асуудлыг энэ салбарын сайд ТНБД анхаарахгүй болбол бүгдээрээ өр ширэнд орсон одоо биотехникийн арга хэмжээ авч чадахаа больсон цалингаас цалингийн өрөнд шилжсэн цалин цагтаа тавигддаггүй ийм олон асуудлууд бас нөхөн хамгаалалт, байгаль хамгаалал, байгаль орчны салбарт үүссэн байна аа гэдгийг хэлэх гэж байгаа юм.

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014