#Тойрог1 мин унших
Монгол Улсын аварга саальчин Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Г.Мөнхдэлгэрийн шагналыг гардууллаа

Одоохон...
#Тойрог1 мин унших

17 дугаар жарны гал Морин жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга саальчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Галсанжамцын Мөнхдэлгэрийн шагналыг гардууллаа.
Г.Мөнхдэлгэр нь 1957 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн нутаг Бургалтай хэмээх газар мэндэлсэн. 1974 онд 17 настайдаа илгээлт авч Үүр багийн Арбулангийн фермийн саальчнаар томилогдон, хөдөлмөрийн гараагаа эхэлж хөдөө аж ахуйн салбарт нийт 52 жил үр бүтээлтэй ажилласан ахмад саальчин юм.
1974–1987 оны таван жилийн төлөвлөгөөг биелүүлж 7, 8, 9 дүгээр 5 жилийн гавшгайч цол, тэмдгээр, 1984 онд мянгат саальчин болсон. 1984–1988 онуудад үнээ бүрээс жил бүр 1000 литрээс дээш сүү сааж, таван жил дараалан тогтвортой өндөр амжилтаа хадгалсан нь түүний хөдөлмөрийн оргил үе байжээ.
1990 оноос хойш хувьчлалын тогтолцоонд шилжиж, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөгжүүлж, жилд дунджаар 12 тонн сүү, цагаан идээг боловсруулан өрхийн хэрэгцээ болон зах зээлд тогтмол нийлүүлж ирсэн амжилтаараа Монгол Улсын аварга саальчин цол хүртээд байна. Халуун баяр хүргэе.
