#Тойрог1 мин унших
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн иргэн, хувийн аж ахуй эрхлэгч Д.Дамдинсүрэнд аварга фермерийн шагналыг гардууллаа

Одоохон...
#Тойрог1 мин унших

Д.Дамдинсүран 1971 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн. Ам бүл 4. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2009 оноос эхлэн фермер, газар тариалангийн чиглэлээр ажиллаж, 2-3 хүнийг тогтмол ажлын байраар, 7-8 хүнийг түр ажлын байраар хангаж иржээ.
Тэрээр 2,2 га газарт тэжээлийн ургамал, эрдэнэ шиш, тариалж, сүүний чиглэлийн үүлдэр “Алатау” үхэр сүргийг үржүүлж аймагтаа цөм сүрэг бий болгосон байна. Мөн төрөл бүрийн жимс жимсгэнэ тариалж сум орон нутгийн иргэд, аж ахуй нэгжийг хангаж иржээ.
2009 онд Мөрөн сумын аварга фермер, 2012 онд Аймгийн аварга фермерээр тус тус шалгарсан. Мал нэг бүр нь хувийн дугаартай, ашиг шим өндөртэй, фермийн орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд бүрэн хамрагдаж, 6 аж ахуй нэгжид эзо сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг.
Д.Дамдинсүрэнгийн олон жил фермерийн аж ахуйг амжилттай эрхэлж, хөдөө аж ахуйн салбарыг эрсдэлгүй, ашиг ордоготой эрхлэх сайн загвар бий болгосныг үнэлж Монгол Улсын аварга фермер хэмээх хүндтэй цол хүртээлээ.