Үйл явдал1 мин унших
Сангийн сайдтай хамтарсан тушаал гаргаж төсөл арга хэмжээний жагсаалтыг баталж байгаа болно

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд тухайн салбарын сайд өөрийн багцын хөрөнгө оруулалтын хуваарийг Сангийн сайдтай хамтарсан тушаал гаргаж төсөл арга хэмжээний жагсаалтыг баталж байгаа болно.
Энэ дагуу миний бие салбарын бүх сайд нарт тойргийн хөрөнгө оруулалтын хүсэлтийг албан бичгээр хүргүүлэн салбарын сайд нараас хариу авч ажиллаж байна.
Эрчим хүчний сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаал 2026.01.26-ны гарч улсын хэмжээнд 30 төсөл арга хэмжээ санхүүжүүлэхээр болсон. Энэхүү жагсаалтын 28 дугаарт:
• Хөвсгөл аймгийн Цагааан-Уул сумын цахилгаан хангамж, өргөтгөл шинэчлэлийн ажилд 990 сая төгрөг тусгуулж 2026 онд 200 сая төгрөгөөр ажлыг эхлүүлэхээр,
• Цэцэрлэг сумын цахилгаан хангамж, өргөтгөл шинэчлэлийн ажилд 95.1 сая төгрөг тусгуулж энэ ондоо багтаж ажлыг гүйцэтгэж дуусгахаар боллоо.
Дээрх 2 сумын удирдлагууд энэхүү тушаалыг үндэслэн сумын цахилгаан хангамж, өргөтгөл шинэчлэлийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт болон ажлын явцад онцгой анхаарч ажиллахыг хүсье.

