Үйл явдал1 мин унших

“Thales Group”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

“Thales Group”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Ажлын хэсгийнхэн өнөөдөр (2026.02.18) Ази, Европын орнуудад технологийн салбарын тэргүүлэгч гэгддэг “Thales Group”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.”Thales Group нь Франц улсын Парис хотод төвтэй, дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч компани бөгөөд батлан хамгаалах, агаарын навигац, сансар, кибер аюулгүй байдал, дижитал системийн өндөр технологийн шийдлийг олон улсын зах зээлд боловсруулж, нийлүүлдэг.

Уулзалтын үеэр “Thales Group”-ийн удирдлагууд байгууллагын бүтэц зохион байгуулалт, дэлхийн олон оронд хэрэгжүүлж буй дэвшилтэт технологийн шийдлүүдээ танилцуулсан юм. Тус компани нь одоогийн байдлаар  68 улсад 83 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгааг албаныхан хэлж байна. Зам, тээврийн сайдын хувьд иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, агаарын навигацийн орчин үеийн технологийн шийдэл, дижитал шилжилтийн талаар мэдээлэл солилцож, туршлага судаллаа. Мөн Монгол Улсад Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвд хэрэгжүүлж болох технологийн шийдлүүдийн  талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид  иргэний нисэхийн шинэчлэлд техник технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009