Үйл явдал1 мин унших
Сагсай суманд 43.32 тонн тэжээл, 8.0 сая төгрөгийн шатахууны дэмжлэг олголоо

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд.Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл нар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтаар УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэр болон орон нутагт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.
Энэ үеэр цаг үеийн хүндрэлийг даван туулахад зориулж дараах тусламж, дэмжлэгийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Үүнд:
• Монгол Улсын Засгийн газраас: Сагсай сумын малчдад 43.32 тонн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэв.
• Улсын Онцгой комиссоос: Тээвэрлэлт болон шуурхай ажиллагаанд зориулж 8.0 сая төгрөгийн шатахууны эрх олголоо.
Уулзалтын үеэр "Рысжан" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн хэмжээнд 200.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь орон нутгийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад бодит дэмжлэг болох юм.