Үйл явдал1 мин унших

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

​УИХ-ын гишүүн Х.Жангабыл Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилт болон хаваржилтын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл авлаа.

​Аймгийн хэмжээнд 2025 оны жилийн эцсийн тооллогоор 15,814 малчин болон мал бүхий өрхөд 1,918.9 мянган толгой мал тоологдсон бөгөөд одоогийн байдлаар 537 өрхийн 181,511 толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Цаг агаарын хүндрэлээс шалтгаалан 1,087 толгой мал хорогдсон статистик мэдээллийн талаар танилцууллаа.

​

Мөн Улсын Онцгой комиссоос өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газарт 30.0 сая төгрөгийн шатахууны эрх олголоо. Энэхүү дэмжлэг нь цасанд боогдсон зам давааг нээх, малчин түмэндээ эрүүл мэнд, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд бодит дэм болох юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Баян - ӨлгийХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2021
  3. 2020