Үйл явдал1 мин унших
БУЯНТ СУМАНД АХМАДУУДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, БОДИТ ДЭМЖЛЭГ ОЛГОЛОО

Сар шинийн баярын битүүний өлзий ерөөлтэй энэ өдөр Буянт суманд нэгэн чухал үйл явдал боллоо.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Г.Жангабыл нар Буянт сумын азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, амар мэндийг нь эрэн золголоо.
Төрийн түшээд маань өвөлжилтийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад зориулж сумын удирдлагуудад дараах БОДИТ ДЭМЖЛЭГ-ийг гардуулан өгөв:
• 45.0 тонн хорголжин хивэг (Монгол Улсын Засгийн газраас үнэ төлбөргүй);
• 6.0 сая төгрөгийн шатахуун (Улсын онцгой комиссоос).
Сумын удирдлагууд болон ахмадуудын зүгээс: "Энэхүү тусламж нь цас зудтай, цаг хүндэрсэн үед малчдын хотонд очих нүдээ олсон, бодит дэмжлэг боллоо" хэмээн талархал илэрхийлэв.
Ахмадуудын маань буян заяа ивээж, нутаг орноороо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай!
Буянт сумын зон олон маань Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Сэтгүүлч Ц.Соёлмаа


