Үйл явдал2 мин унших
Баяннуур суманд ажиллалаа

Баян-Өлгий аймгийнхаа Баяннуур сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон 2026 оны төсвийн шинэчлэл, Засгийн газрын бодлого шийдвэрийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Уулзалтад:
• УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, УИХ-ын гишүүн Б.Бейсен, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Автотээврийн газрын дарга З.Онгар болон аймаг, сумын удирдлагууд оролцож, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсон, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан, иргэн бүрийн амьдралд өгөөжөө өгөх онцлох үр дүнгүүд:
• Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 5.5 дахин, боловсролын салбарынх 2 дахин нэмэгдэж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
• Багш, эмч нарын цалинг үе шаттай нэмэгдүүлж, ахмад настны тэтгэвэр, халамжийг өсгөх замаар иргэдийнхээ амьжиргааг бодитойгоор дэмжинэ.
• ЕАЭЗХ-той байгуулсан хэлэлцээрийн хүрээнд малын гаралтай бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох нөхцөл бүрдсэн нь малчдын орлогыг нэмэгдүүлэх түүхэн боломж боллоо.
Цаг үеийн хүндрэлийг хохирол багатай давахад зориулж төр засгаас Баяннуур суманд дараах бодит дэмжлэгүүдийг хүлээлгэн өглөө:
• Засгийн газраас малчдад зориулж 45.0 тонн хорголжин хивгийг үнэ төлбөргүй олголоо.
• Улсын Онцгой комиссоос (УОК) сумын шуурхай ажиллагаа, зам даваа нээх ажилд зориулж 6.0 сая төгрөгийн шатахууны эрхийг шийдвэрлэв.
Баян-Өлгий аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоо, нийгмийн хариуцлага туйлын чухал байдаг. Энэ хүрээнд нутгийн уугуул компани болох "Рысжан" ХК аймгийн хэмжээнд нийт 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснийг сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр онцлон дуулгалаа.
Нутаг орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэддээ Засгийн газрын шагнал болон салбарын цол тэмдгүүдийг хүндэтгэлтэйгээр гардуулж, баяр хүргэлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


