Үйл явдал1 мин унших

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Жиованна Пиккаретатай уулзлаа

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Жиованна Пиккаретатай уулзлаа

Итали Улс нь хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр онцгой анхаарч ажилладаг улс билээ. Мөн сэтгэцийн эмнэлэггүй,  тусгай сургуульгүй гэдгээрээ алдартай.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг олон жил хэрэгжүүлсэн байдаг.

Миний бие Итали Улсад докторын зэргээ хамгаалсан, мөн багшилж байхдаа ашиглаж байсан анхны гарын авлага нь “Нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засалт” Италийн АИФО байгууллагаас гаргасан байдаг билээ.

Өнгөрсөн оны 12-р сард Монгол улсын Ерөнхийлөгч айлчлалаараа хоёр улсын харилцааны түвшнийг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүрсэн билээ.

Монгол, Итали улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Элчин сайд Пиккаретатай харилцан санал солилцлоо.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009