Үйл явдал1 мин унших
Сайд байхдаа Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын цөм болгох гурван онцлог ажлыг 2022 онд хэлж байсан

Сайд байхдаа Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын цөм болгох гурван онцлог ажлыг 2022 онд хэлж байсан. Тэр үед Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах комисс даргаар ажиллаж байлаа.
Эхнийх нь Хөвсгөл далайг төрийн тахилгат болгох. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2026.02.16-наас Хөвсгөл нуурийг төрийн тахилгат болгосон. Олон хүний хичээл зүтгэл орж, Ерөнхийлөгч маань өөрөө их нуурын утга агуулгыг сайн ойлгодог, цэвэрлэх санаачилгыг гарган ажиллаж дуусгасан хүний хувьд бүрэн дэмжиж чадсан. Энэ маань бүтсэн. Хэлсэн Хийсэн.
Хоёр дахь нь Олон улсын онгоц Мөрөн нисэх буудалд буулгах. Чандмань Трэйвел компанийн Өлзийсайхан захиралтай 2 жил гаран цуг хөөцөлдөж байсан ажил. Бүтнэ гэдэгт итгэлтэй байсан. Чонжү - Мөрөн чиглэлд анхны Солонгос жуулчид өнгөрсөн жил буусан. Хэлсэн Хийсэн. Одоо бид үргэлжлүүлээд Жежү-Мөрөн-Жежү арал чиглэлд нисгэж чадвал визгүй учраас том амжилт болно. Хийнэ.
Дараагийн том ажил нь Ханх-Хатгал чиглэлд Усан онгоц явуулах. Маршрутыг тогтоож зогсоолуудыг гаргаад нутгийн иргэдийг аялал жуулчлалаас орлогожуулах. 100-150 хүний усан онгоц Ханх-Хатгал-Ханх гээд яваад эхэлбэл их том хөгжил ирнэ. Энэ жил хийхийг зорино. Яаж ийгээд хийнэ.


