Үйл явдал1 мин унших

Мөрөн сумын Мандал багийн иргэн Д.Дамдинсүрэнтэй ярилцлаа

Мөрөн сумын Мандал багийн иргэн Д.Дамдинсүрэнтэй ярилцлаа

Монгол Улсын аварга фермер болсон Мөрөн сумын Мандал багийн иргэн Д.Дамдинсүрэнтэй ярилцаж олон зүйл олж мэдлээ. Фермер хүн маш олон эрсдлийг давж, уйгагүй хөдөлмөрлөж, эрхэлж буй ажилдаа шинжлэх ухааны шинэ ололтыг ч цаг алдалгүй судалж нэвтрүүлж байдаг хүмүүс ажээ.

Зах зээлээ мэдэрч, нэг нь эрсдэлд орвол нөгөө чиглэлээр нөхнө гэж тооцож загвараа гаргасан байна. Сүү, махны борлуулалт хийхээс гадна олон төрлийн жимсний мод бут тарьж жимс хурааж авдаг.

Энэ хүмүүсийг төрөөс дэмжих хамгийн том шалтгаан бол зүгээр өөрийн амьдралаа болгохын тулд биш үндэсний үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох маш том зорилго тавьж ажиллаж байгаа явдал юм.

Энэ жилийн Улсын аваргуудын шагнал гардуулахдаа өөрийнх нь хүсэлтээр зочилсон ганц айл минь олон шинэ зүйлийг мэдрүүлсэн. Ажилч хичээнгүй энэ сайхан гэр бүлээр үнэнхээр их бахархлаа. Фермерийн аж ахуйг хот суурин газар түшиглэж зөв харьцаагаар хөгжүүлэх боломж бүрэн байгааг бодитоор харлаа.

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009