Үйл явдал1 мин унших
Ховд аймгийн 17 суманд ажиллаж, иргэдтэйгээ уулзлаа

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллалаа. Тэрээр Ховд ЧАНДМАНЬ, ДӨРГӨН, ДУУТ сумын иргэдтэйгээ уулзан, Улсын төсвийн тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль болон бусад батлагдсан хууль тогтоолыг танилцуулж, санал бодлыг нь сонслоо.
Улмаар Ховд аймгийн иргэд сонгогчидтойгоо хийх "ИРГЭНЭЭ СОНСОХ" уулзалтаа Жаргалант сумын иргэдтэйгээ хийсэн уулзалтаар өндөрлүүлсэн билээ.

Гишүүн чуулганы завсарлагаанаар сонгогдсон 2 дугаар тойрог Ховд аймгийнхаа 17 суманд хүрч ажиллан, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, орон нутгийн хөгжлийн хандлага, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг сонсон ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд тусгах иргэдийн санал хүсэлтүүдийг хүлээн авлаа.Уулзалтын үеэр улс, эх орныхоо хөгжилд оруулсан олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон хүртсэн иргэдэд шагналыг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

