#Тойрог2 мин унших
Олон үндэстний өлгий нутаг Ховдчууд язгуур урлагаа дээдэлж байна

Сэтгүүлч Tsolmon
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч Tsolmon
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжлэгээр зохион байгуулагдсан уг наадамд Ховд аймгийн 16 сумаас нийтдээ 350 гаруй ардын авьяастан, язгуур урлагийн соёлын өв тээгчид оролцсон байна. Үүнээс 170 орчим оролцогч Ховд аймгаас ирж оролцсон бол үлдсэн нь Нийслэл хотоос оролцож, дэлхийд Монгол гэсэн нэрийг харуулдаг соёлын биет өвийнхөө давуу талыг илүү тод томруунаар харуулахыг зорьжээ.
"Миний Ховд" наадамд оролцсон авъяаслаг Ховдчууд
Олон үндэстэн ястны өлгий болсон Ховд аймгийнхан олон төрлийн язгуур урлагийн өвийг тээгч ард түмэн юм. Тэд өв соёлоо хадгалан үлдээх тал дээр гэр бүл, ураг саднаараа анхаардаг. Тиймээс наадамд оролцож буй хүмүүсийн олонх нь гэр бүлээрээ ирж оролцсон байна. “Миний Ховд” язгуур урлагийн анхдугаар наадамд хамгийн балчир оролцогч нь 4 настай байсан бол ахмад нь 82 настай оролцогч байсан юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Миний Ховд" наадмын оролцогчдын хамт
Анхдугаар наадмын тэргүүн байранд Уяхан Замбуутивийг уяртал тууль хайлдаг Дуут сумынхан шалгарсан байна. Дэд байрыг хөсөг нүүдэл, хөг аялгуун үлэмж өв тээгч Булган сумынхан шалгарсан бол гутгаар байрын эзнээр Цаст Цамбагаравынхаа ивээл шүншигт оршиж, хуур цуураа уянгалуулагч Эрдэнэбүрэн сумынхан тодорсон байна.