#Тойрог2 мин унших
С.Бямбацогт: Алтан нарны эрчим хүч айл бүрд хүрч, ААН бүрд ашгаа өгч байх ёстой!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийнхаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлыг судлах ажлын хүрээнд “Ховд эко цемент” үйлдвэрийн нарны цахилгаан станцтай танилцлаа.


Ховд аймгийнхаа төдийгүй баруун бүс нутгийн барилга, барилгын материалын үйлдвэрлэл, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй энэ үйлдвэр өнгөрсөн онд 4 мВт нарны станц ашиглалтад оруулж, энэ онд дахин 4 мВт-аар өргөтгөж байна.
Шохойт уулын шохойн чулууны ордыг түшиглэн ажиллаж, жилд 300 мянган тонн өндөр чанарын портланд цемент үйлдвэрлэдэг тус үйлдвэр нийт 350 ажлын байр шинээр бий болгосны 97 хувийг орон нутгийн болон ойролцоох аймаг, сумдын иргэдээр бүрдүүлжээ. Монгол хүн эх орондоо, эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа бахархан ажиллаж, цаашид хөгжин дэвших таатай нөхцлийг бий болгосон энэ үйлдвэр нийтдээ 18000 мВт эрчим хүчийг жилд хэрэглэдэг бөгөөд үүний 13000 мВт-ыг нарны станцаасаа авч ашиглах боломжтой болж буй юм байна.
Улсын Их Хурлын гишүүн, эрчим хүчний инженер М.Энхцэцэг бид хамтран аж ахуйн нэгжүүдийн хэрэглээнээс илүү гарч буй эрчим хүчийг төвийн системд нийлүүлэхэд тулгарч буй дүрэм, журмын саад тотгорыг арилгахаар ярилцлаа.

Дараа нь бид Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Ө.Тогтохбаатарынд зочиллоо. Гэрийн эзэгтэй Т.Батгэрэл эрчим хүчний салбарт ажиллаж байсан, нягтлан бодогч хүн тул санхүүгийн тооцоог нарийвчлан хийсний үндсэн дээр эднийх 20 кВт-ын хүчин чадалтай нарны эх үүсгүүр суурилуулж, эрчим хүчний түгээх сүлжээнд холбогджээ. Хэдийгээр холбогдоод удаагүй байгаа ч энэ айл өөрийн хэрэглээнээс илүү гарсан 13500 кВт/цаг эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлээд байгаа юм. Нийлүүлсэн эрчим хүчнийхээ төлбөрт энэ 3.8 сая төгрөгийг түгээх сүлжээнээс авах юм.
Айл өрх бүр ингэж эрчим хүч үйлдвэрлэгч болж, өөрийн хэрэглээнээс илүү гарсан хэсгийг төвийн системд нийлүүлэн, орлого олох боломж бүрдээд байна. Энэ боломжийг ашиглан алтан нарны цацрагаар тог цахилгаанаа хангаад, хашаандаа сайхан амьдрахыг Ховдчууддаа, нийт баруун бүсийн ард иргэддээ уриалж байна.