Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв манай Ховд аймагт ажиллав

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв манай Ховд аймгийн оюунлаг, ажилсаг ард иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч 1968 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж шавыг нь тавьж ажлыг нь эхлүүлж байснаа, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛ ЭРДЭНЭБҮРЭНГЭЭС ЭХЭЛНЭ гэдгийг онцоллоо.

Мөн 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа ХОВД ЭКО ЦЕМЕНТ үйлдвэрийн шавыг тавьж, 2023 онд нээлтэд нь оролцож байсан, тус үйлдвэр ашиглалтад орсноор баруун бүсэд цементийн үнэ хотынхтой адил болон хямдарч, барилга бүтээн байгуулалт нэмэгдсэнд сэтгэл хангалуун байна гэв.

Мөн ШИНЭ ХОВД ҮТП-ын бүтээн байгуулалт 170 га газар хэрэгжиж, 43 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил хийгдэн ирэх намар гэхэд олон үйлдвэрүүд үүдээ нээх боломж бүрдээд байгааг сайшаалаа.
Энэ бол Ерөнхийлөгчийн санаачилсан ЦАГААН АЛТ хөтөлбөрийг бүрэн үр дүнд хүргэхэд томоохон хувь нэмэр оруулна.
ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улс 116 сая мод тариад байгаа бол Ховдчууд 1 сая мод тарьсан, 2030 он гэхэд 20 сая мод тарих зорилт тавиад байгаа юм.
ХӨРС- ХҮНС-ХҮН гурав холбоотой, хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл, монгол хүн эрүүл бол МОНГОЛ УЛС ХҮЧИРХЭГ БАЙНА гэдгийг төрийн тэргүүн онцоллоо.
Мөн өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Мөст сумын ахмад багш Хүрэлийн Баатарбилэг, “Цаст-Алтай” сургуулийн зөвлөх багш Гончигийн Мөнхжаргал нарт Гавьяат багш, Жаргалант сумын “Хан-Хөхий” эмийн сангийн эрхлэгч, эм зүйч Манжилийн Ягаанд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэнд халуун баяр хүргэе.
