Үйл явдал1 мин унших

Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн малчин Нямаагийн Батсайхан “Монгол Улсын аварга малчин” цол хүртлээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр улсын аварга хэмээх хүндтэй шагналыг малчныхаа хотонд очиж гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.

??Энэ жил Ховд сайхан нутгаас маань улсын аваргаар зургаан малчин тодорч, олон жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ төр, түмэндээ үнэлүүлж байна.

Удам дамжсан Улсын аварга малчин Н.Батсайхан гэргий Д.Долгор нар нь  36 жилийн ажил, амьдралын амжилтаа төрдөө үнэлүүлж, аавынхаа буйран дээр улсын аварга цолонд хүрч байгаагаараа бахархаж байлаа.

Тэрээр таван хошуу малыг төрөл бүр дээр өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэн мал сүргээ тогтвортой өсгөж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж байна.

Эрдэнэт мал сүрэг нь түм бумаар арвижин өсөж, хөдөлмөрийн алдар нь үеийн үед дуурсагдах болтугай.

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012