Үйл явдал1 мин унших
"Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсан та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе
Айлчлан ирж буй XVII жарны Гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аварга малчин өрхөөр шалгарсан Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Зодовын Баатархүүгийн шагналыг малчны хотонд нь гардуулан өглөө.
Улсын аварга малчин З.Баатархүү түүний хань Ч.Мөнхбаяр нар нь мал аж ахуйн салбарт 58 жил үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж яваа хөдөлмөрч хичээнгүй малчдын гол төлөөлөл юм."Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсан та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Монгол малын арвин цагаан буян өнө мөнхөд дэлгэрэх болтугай




