#Коммент2 мин унших

Х.Жангабыл: Тойрогтоо ажиллаж, төрийн бодлогыг танилцуулж, цаг үеийн дэмжлэгүүдийг гардууллаа

Х.Жангабыл: Тойрогтоо ажиллаж, төрийн бодлогыг танилцуулж, цаг үеийн дэмжлэгүүдийг гардууллаа

Баян-Өлгий аймгийнхаа Баяннуур, Бугат, Цагааннуур, Ногооннуур, Буянт, Алтай зэрэг  сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон 2026 оны төсвийн шинэчлэл, Засгийн газрын бодлого шийдвэрийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Уулзалтад:

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Б.Бейсен нарын хамт оролцож, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсон, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан, иргэн бүрийн амьдралд өгөөжөө өгөх онцлох үр дүнгүүд болох:

  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 5.5 дахин, боловсролын салбарынх 2 дахин нэмэгдэж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

  • Багш, эмч нарын цалинг үе шаттай нэмэгдүүлж, ахмад настны тэтгэвэр, халамжийг өсгөх замаар иргэдийнхээ амьжиргааг бодитойгоор дэмжинэ.

  • ЕАЭЗХ-той байгуулсан хэлэлцээрийн хүрээнд малын гаралтай бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох нөхцөл бүрдсэн нь малчдын орлогыг нэмэгдүүлэх түүхэн боломж боллоо.

Баян-Өлгий аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоо, нийгмийн хариуцлага туйлын чухал байдаг. Энэ хүрээнд нутгийн уугуул компани болох "Рысжан" ХК аймгийн хэмжээнд нийт 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснийг сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр онцлон дуулгалаа. 

Тэтгэврийн хэлэлцээр: Казахстан улстай байгуулсан хэлэлцээрийн дагуу 1998 оноос хойш тус улсад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн хугацааг Монгол Улсад тэтгэвэр тогтооход нэгтгэн тооцохоор болсон нь ахмадуудын нийгмийн баталгааг хангах чухал алхам болов.

Хаваржилтын хүндрэлийг давахад зориулж төр засгаас /УОК/-оос малчдад хорголжин, хивгийг хүргүүллээ. Мөн сумуудад хуваарилсан шатахууны дэмжлэгийг үзүүллээ.Гурилын үнэ 120,000 төгрөгөөс 80,000-85,000 төгрөг болж, 30 орчим хувиар буурсан нь айл өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг болж байна.

Түүнчлэн нутаг орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэддээ Засгийн газрын шагнал болон салбарын цол тэмдгүүдийг хүндэтгэлтэйгээр гардуулж, баяр хүргэлээ.

Х.Жангабыл: Тойрогтоо ажиллаж, төрийн бодлогыг танилцуулж, цаг үеийн дэмжлэгүүдийг гардууллаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Баян - ӨлгийХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2021
  3. 2020