Үйл явдал4 мин унших

Хэлсэн. Хийлээ.

Хэлсэн. Хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Нийгмийн шударга ёсны хүсэмжлэл дээд цэгтээ хүрсэн эгзэгтэй цаг үед хүний эрх, хуульт ёс, шударга байдлын зарчмыг хангасан хууль тогтоомжийг батлан гаргах хариуцлагатай үүрэг УИХ-ын гишүүдэд бий! Үүний сацуу хөдөөгийн иргэдийн ахуй амьдрал, тэдэнд тулгамдаад буй асуудлыг чуулганы танхимд хүргэхэд “гүүр” болж ажиллах чухал үүрэг ч мөн бий. 

Б.Бат-Эрдэнэ гишүүн чуулганы танхимд шаг хийсэн асуулт асууж, тодорхой саналаа хэлчихдэг нь түүнийг хоосон цэцэрхэх бус бодитой ажиллахыг эрмэлздэгийг харуулдаг. Тэрбээр шинэ он гарсны дараахан нэгдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос гарч, сар шинийн битүүний өдрийг хүртэл Булган, Орхон, Хөвсгөл аймгийн бүх сумдад ажилласан юм.

Тодруулбал тэрбээр тойргийн уулзалтаа Булган аймгаас эхлүүллээ. Булган аймаг 16 сум, нэг тосгонтой. Орхон аймаг хэдийгээр хоёрхон сумтай боловч 29 багтай. Багууд нь 10 мянгаас дээш хүн амтай, хүн амын төвлөрөл их, аж үйлдвэржилт, бизнес, эдийн засгийн төв болж буй том аймаг. Нэмээд Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоноор ажилласан бөгөөд нийтдээ 42 өдөр орон нутагт ажиллав.

Орон нутагт өрөнд ороогүй төрийн байгууллага алга!

Тэрбээр, “Орон нутаг асуудлууд байна. Сайд нар худлаа ярихаа болимоор байна. Тогтмол зардлыг Сангийн яам бүтэн хасчихсан. Өнөөдөр орон нутагт өрөнд ороогүй төрийн байгууллага алга. Жишээлбэл, зургаан сая төгрөгийн цахилгааны төсөвтэй төрийн байгууллагын гурван сая төгрөгийг хасчихсан байгаа юм. Тэгэхээр тэр байгууллага үлдсэнийг нь хаанаас олох вэ. Тогтмол зардлуудыг Сангийн яам хассантай холбоотойгоор маш их хэмжээний өр үүссэн. Манай тойргийн Булган, Хөвсгөл аймгийн хэмжээнд уурын зуух ажиллуулдаг компаниуд бүгд дампуурсан. Ирэх тавдугаар сарын 1-нээс бүгд хаалгаа барина гэж байна. Энэ бол төрийн албаар зохион байгуулж, дампууруулж байгаа ажлуудын нэг болж байгаа юм. Хоёрдугаарт, Малчны тухай хууль 2024 онд батлагдсан. Тухайн үед Сангийн сайдаар Б.Жавхлан гэж хүн байсан. Одоо ч энэ хүн сайдаа хийж байгаа. Гэтэл малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлт дээр 70 тэрбум төгрөг байхгүй гээд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас оруулсан журмыг нь Сангийн яам Засгийн газрын хуралдаанд оруулахгүй гацаачихсан. Ингээд малчид маань ууртай байна” гэв. Түүнчлэн Боловсролын сайд П.Наранбаяртай холбоотой асуудал их байна. Сайдаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг Ерөнхий сайд Г.Занданшатар явуулах ёстой. Үгүй бол өөрсдөө явах нөхцөл байдал руу л орно. Миний хувьд бодит үнэнийг л хэлж байна. Үүн дээр ямар нэгэн нам, улс төр гэсэн зүйл байхгүй. Орон нутагт амьдрал маш хэцүү байна. Төр өөрөө төрийн албан хаагчдаа ялгаварлаж байна" гэв.

Эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж, эргэх холбоотой ажиллав

Хэлсэн. Хийлээ - Мөрөн нисэх буудлын өргөтгөлийн төсвийг шийдлээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Мөрөнд олон улсын онгоц буулгахтай холбоотой ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлээд явж буй. Тухайлбал ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамтай удаа дараа асуудлыг ярилцсаны дүнд аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Мөрөн нисэх буудлын өргөтгөлд шаардагдах 150 сая төгрөгийг тус яамнаас шийдүүллээ. Мөн Чэжү-Мөрөн-Чэжү чиглэлд олон улсын онгоц нисгэх ажил гараанаас гарсан. Цаашид Чэжү-Мөрөн, Чэжү-Даланзадгад, Чэжү-Чойбалсан гэхчлэн орон нутгийн нислэгүүдийг онгоцтой болгох асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

Дашрамд өнгөрсөн жил “Чандмань трэвeл” компанитай хамтран ажилласны дүнд Чонжу-Мөрөн чиглэлд БНСУ-аас жуулчид буулгасан. Энэ жил ч буулгана. Гэхдээ нисэх буудлын зурвасыг сайжруулж, 4С зэрэглэлд шилжүүлэх шаардлага байгаа аж. Том онгоц авдаг болчихвол Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжиж, тэр хэрээр иргэдийн ашиг орлого өсөн нэмэгдэх юм.

Хэлсэн. Хийлээ.

Хэлсэн. Хийлээ -  Хөвсгөл далайг төрийн тахилгат болгов

Байгаль орчны сайд байхдаа Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын цөм болгох ажлыг 2022 онд хэлж байсан. Үүний нэг нь Хөвсгөл далайг төрийн тахилгат болгох тухай асуудал юм. Улмаар дээрх санаачилга дэмжигдэж Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2026.02.16-наас Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгов. Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ гишүүн Ханх-Хатгал чиглэлд Усан онгоц явуулах маршрутыг тогтоож, зогсоолуудыг гаргах ажилд фокуслаж байна. 100-150 хүний усан онгоц Ханх-Хатгал-Ханх чиглэлд аялаад эхэлбэл нутгийн иргэдийг аялал жуулчлалаас орлогожуулах том үүд хаалга нээгдэх юм.

Хэлсэн. Хийлээ -Төвлөрсөн хур хогийн цэг байсан газарт МОД ургаж байна 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Байгаль орчны сайд байх үедээ Хөвсгөл аймгийн бүх хогийн цэгүүдийг цэгцэлж, шаардагдах төсөв хөрөнгийг шийдэж байсан. Үүнээс хамгийн том нь Мөрөнгийн хогийн цэг. Тодруулбал, Мөрөн суманд 1940 оноос хойш үүссэн хур хог хаягдлын төвлөрсөн цэг нь 169 га талбайг хамарч, хог хаягдал хуримтлагдсаар хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, халдварт өвчин тархах эрсдэл үүсээд байсан. Мөн хогийн цэг он удаан жил дороосоо шаталт явагдсаны улмаас шатаж өөрөөсөө хорт хий ялгаруулж иргэдийг хордуулсаар байсан. Улмаар 75000 тонн хог хаягдлыг зөөвөрлөн цэвэрлэсэн. Хогийн цэг байсан газарт өнөөдөр 17000 мод таригдан ургаж байна. Усалгааны бүтэн системтэй ч болжээ. Ийн тэрбээр амласан, хийсэн, харин өнөөдөр хэрэгжилт дээр нь хяналт тавиад ажиллаж байна.

Хэлсэн. Хийж байгаа. Дуусгана - Хатгал-Тойлогт, Хатгал -Хүзүүвчийн шил чиглэлд 37км автозам БҮРЭН ДУУСНА

Б.Бат-Эрдэнэ гишүүн 2022 оны 4 сард Хатгал-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлд 37,9 км авто замын ажлыг эхлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар Хатгалаас Жанхайн даваа хүртэл авто зам тавигдчихсан байгаа. Энэ жил Жанхайн даваанаас цааш Тойлогт хүртэл үлдсэн 11 км замын ажил бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэ мэт тоймловол иргэдийн ахуй амьдралд үр өгөөж өгсөн “хийж хэрэгжүүлсэн, хийж хэрэгжүүлэхээр” төлөвлөсөн ажлуудаас дурдаж болно. Мэдээж бүхнийг шийдвэрлэж амжаагүй. Хүсэл байв ч төсвийн хэмжээ, цаг хугацааны хязгаар хоёрт бүгд захирагдаж явдгийг Та юу эс андах билээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014