Үйл явдал1 мин унших

Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2026.03.04) зохион байгуулагдаж, компанийн үйл ажиллагааны явц, хэрэгжилт болон цаашдын бодлого, төлөвлөлтийн асуудлуудыг хэлэлцлээ.

Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуралдаанаар “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн I, II шатны хэрэгжилтийн явцыг Төсөл хөтөлбөр, судалгааны төвөөс танилцуулж, төслийн дээд бүтцийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тохиох компанийн тэмдэглэлт ойг угтан зохион байгуулах ажлуудын төлөвлөгөөг хэлэлцэн бататгалаа. Ойн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хүний нөөцийн нээлттэй өдөрлөг зохион байгуулах, Улаанбаатар хотод сургалт, судалгаанд суурилсан Удирдах ажилтны зөвлөгөөнийг хийх, хүний нөөцийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төмөр замын мэргэжилтнүүдийн дунд суурь бүтцийн зөвлөгөөн хийхээр шийдвэрлэв.

Тус хуралдаанаар компанийн стратегийн зорилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг гаргалаа.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009