Үйл явдал1 мин унших

Б.Бат-Эрдэнэ: Ойн тухай хуулийн төсөл чимээгүй батлагдах ёсгүй!

Б.Бат-Эрдэнэ: Ойн тухай хуулийн төсөл чимээгүй батлагдах ёсгүй!
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Монголын ой модны ирээдүйг шийдэх хуулийн төсөл УИХ-ын даргын #Чөлөөлье санаачилгын хүрээнд хэлэлцэгдэж байна.

Энэ төсөлд:

• ойг хамгаалах зохицуулалт

• ашиглалтын нөхцөл

• төрийн байгууллагуудын бүрэн эрх

• олон нийтийн оролцоо гэдэг хамгийн чухал асуудлууд багтсан. Тиймээс энэ бол зөвхөн мэргэжлийн хүмүүсийн сэдэв биш. Энэ бол иргэн бүрийн амьдрах орчин, ус, агаар, байгальтай холбоотой асуудал.

Ойн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, саналаа хэлэхийг урьж байна. Өнөөдөр бид хэлэлцэхгүй бол, маргааш бид зөвхөн үр дагаврыг нь харна.

Иргэд, судлаачид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд та бүхнийг урьж байна. Өнөөдөр буюу 2026.03.11-ний 14:00 цагт Төрийн ордон Сүхбаатар танхимд нээлттэй хэлэлцүүлэгтэй. Та бүхэн, ялангуяа орон нутгаас нээлттэй оролцож болно.

Ажлын хэсэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025