Онцлох мэдээ2 мин унших
Ирэх таван жилд 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөв

Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яамОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яамАрга хэмжээний эхний өдөр “Монголын сэргээгдэх эрчим хүчний салбар ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг болж, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд үг хэлэв.
Сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилт, хүн амын өсөлт, хотжилт нэмэгдэж буйтай холбоотойгоор Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 7-8 хувиар өсөж байна. Гэвч дотоодын эх үүсвэрийн хүчин чадал, дэд бүтцийн хязгаарлалт, мөн ашиглалтын хугацаа хэтэрсэн дулааны цахилгаан станцуудын улмаас нийт хэрэглээний 24 хувийг хөрш орнуудаас импортолж байгаа юм. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл бодлогоор дэмжигдэж байгаа ч одоогоор нийт хэрэглээний 8 хувиас бага хувийг эзэлж байна.
Иймд эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жилийн хугацаанд нийт 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 13.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй таван төсөл нь шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын суурилагдсан хүчин чадал 2024 оны 1,350 МВт-аас 2030 онд 2,100 МВт-д хүрч, эрчим хүчний импортын хамаарал 40 хүртэл хувиар буурах, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 9 хувиас 25 хувь хүртэл нэмэгдэх, мөн нүүрстөрөгчийн ялгарал жилд 3 сая тонноор буурах тооцоолол гарсан гэдгийг хэлсэн юм.
Мөн ийм хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд төрийн санхүүжилт дангаараа хангалтгүй тул хувийн хэвшлийн оролцоо, шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхтэй нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.