Үйл явдал1 мин унших
Г.Уянгахишиг: Ёс зүйн алдаа гаргасан хүнийг хулгайн асуудлын дэргэд гайгүй шүү гэх хандлага нь замбараагүй байдал руу орох эрсдэлтэй

УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн санал, шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн цахим орчинд гаргаж буй үйлдэлд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн байр суурийг сонслоо.
Тэрбээр “Ёс зүйн алдаа гаргаж байгаа УИХ-ын гишүүнийг ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮНИЙ ХАЖУУД ГАЙГҮЙ ШҮҮ ДЭЭ гэх байдлаар хандаад байх юм бол ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ РУУ орчих вий гэдэг болгоомжлол байна” хэмээн онцлов.



