Үйл явдал1 мин унших

Монгол Улсын Их хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

Хаврын чуулганаар нийгэм, эдийн засаг, иргэдийн аж амьдралд хэрэгтэй олон хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

УИХ-ын дарга чуулганы нээлтийн үгэндээ онцолсон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг манай яам боловсруулчихсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна.

Мөн манай салбарын Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай зэрэг хуулийн төслүүд бэлэн болсон ээлж дарааллаа хүлээж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хуулиуд нь бүгд иргэний сайн сайханд чиглэсэн, иргэний аж байдал, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилго бүхий хуулиуд байдаг. Энэ хаврын чуулганаар салбарын хуулиудыг маань УИХ-ын эрхэм гишүүд дэмжиж өгнө гэдэгт итгэж байна.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009