Байр суурь2 мин унших
Т.Аубакир: Гэр бүлийг бат бөх байлгахад чиглэсэн хуультай болох нь зөв. Энэ хуулийг дагаад ямар нэгэн зардал өсөхгүй!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир гишүүний асуултад хариуллаа.
Манай яам Хүний нөөц, төсөв нэмэхгүйгээр харьяа агентлагууд дээрээ тулгуурлаад гэр бүлийн боловсролыг өгөх ажлаа явуулна. Жишээлбэл өнгөрсөн оны 10-11 сард Хан-Уул дүүргийн шүүх дээр гэр бүл салах өргөдлөө өгсөн иргэдэд манай яамнаас очиж салах өргөдлөө өгсөн иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлсэн. Үр дүнд нь салах өргөдлөө өгсөн гэр бүл 10%-аар буурсан байгаа. Энэ юуг харуулж байна гэхээр тухайн гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн боловсрол өгөх зүйл маань манай нийгэмд асар их дутагдаж байгааг харуулж байна. Хосууд муудалцаад л түр тар гээд л салчихъя гэдэг. Гэтэл сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд, гэр бүлийн хүмүүжлийн талаар боловсролын талаар ярихаар салахаа болих жишээний. Үүнээс харахад манай улсад нийтээрээ гэр бүлийн боловсрол, гэр бүл дотор шаардлагатай. Эдийн засгийн боловсрол, хүүхдийн хүчирхийлэл жилээс жилд буурахгүй. Тийм учраас сэтгэл зүйн зөвлөгөө дутагдаж байгаа нь харагдаж байгаа. Иймд энэ хууль тусдаа байх нь зөв. Монгол Улсын гэр бүлийг бат бөх байлгах тал руу чиглэсэн хуультай болох нь зөв. Энэ хуулийг дагаад ямар нэгэн зардал өсөхгүй. Халамжийн тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа зарим дэмжлэгүүдээ энэ халамж бишээ энэ хүн ам зүйн бодлого, гэр бүл рүү чиглэсэн бодлого юм аа гээд халамжийн тухай хуулиасаа салгаж авч байгаа. 2,7 их наяд салгахаар үндсэндээ зорилтот бүлэгтэй хүрэх , халамжийн зардал маань 700 орчим тэрбум төгрөг үлдэж байгаа юм. Тийм учраас бид халамж биш зардлуудаа халамжийн тухай хууль дээр тавьчхаад л яасан их халамж вэ, халамж хавтгайраад байна шүү дээ гэдэг асуудал ч гэсэн эндээс үүсэж байгаа. Ямар нэгэн зардал мөнгө, хүний нөөц хүрэхгүй биш аймгууд дээр хангалттай шүү дээ. Аймаг дээр ажиллаж байгаа 20-оос 30 ажилтан ажиллаж байна. Эдгээр дотроосоо бид сургагч багш нараа бэлдээд, хөтөлбөрөө батлаад, хөтөлбөрийн дагуу сургалт өгөх ажлуудаа үргэлжлүүлээд явуулна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


