Байр суурь2 мин унших

Их, дээд сургуулийн багш нарын цалин хөлс, нийгмийн баталгаа орхигдчихсон. Цаашдаа дээд боловсролын багш нарын асуудлыг эргэж харах хэрэгтэй!

Их, дээд сургуулийн багш нарын цалин хөлс, нийгмийн баталгаа орхигдчихсон. Цаашдаа дээд боловсролын багш нарын асуудлыг эргэж харах хэрэгтэй!

Улсын Их хурал дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.11.24/-ний өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Боловсролын ерөнхий хуульд оруулж ирж байгаа өөрчлөлтийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Миний хувьд гучаад жил багшлах ажил хөдөлмөр эрхэлж байсан хүний хувьд энэ бол багшийн нийгмийн баталгааг хангах тухай дээр дорвитой томоохон өөрчлөлтүүд оруулж ирж байна гэж харж байана. Нөгөө талаасаа сургуулийн өмнөх байгууллага, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай дээр энэ зохицуулалт, орж ирж байгаа өөрчлөлт түлхүү чиглэсэн. Энэ нь эргээд цаашдаа дээд боловсролын салбарт үр нөлөөгөө өгнө хэмээн найдаж байгаа учраас дэмжиж байгаа.

Өнөөдрийн нийгэмд их дээд сургуулийн багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал орхигдчихсон. Энэ жишгийг бариад цаашдаа дээд боловсролын багш нарын асуудлыг эргэж харах хэрэгтэй. Тиймээс үүнийг дэмжиж байгаа. Тоо худлаа хэлдэггүй. Тоон дээр тулгуурлаж бид байгаа нөхцөл байдлыг арай бодитойгоор шийдвэрлэх гарц гаргалгааг харах учиртай.

Иймд бид нар хууль дүрэмд оруулж байгаа өөрчлөлтөө судалгаан дээр тулгуурлаж шийдэл гаргалгаагаа харах хэрэгтэй. Түрүүний гурван харьцуулсан судалгааны үр дүн бол ажлын хэсэгт шийдэл гаргалгааг олоход нэлээн дөхөм болно. Хувийн сургуулийн багш нарын нийгмийн баталгаа цалин хөлсний асуудлыг энэ маань эргээд дордуулчих вий гэдгийг харах хэрэгтэй!

Ардчилсан нийгэмд ажиллаж байгаа хүн дунджаас илүү мэдлэгтэй, туршлагатай, чадвартай байвал яагаад өөрийн мэдсэн сурснаа өндрөөр үнэлүүлээд явж болохгүй гэж. Өөрийнхөө мэдлэг чадвар, авьяасаа үнэлүүлэх боломжийг нь хаачих вий. Энэ орж ирсэн "төрийн болон хувийн сургуулийн багш нарын цалин хөлс, нэмэгдэл хөлс нь тэнцүү байна гэсэн зүйл заалт маань эргээд Ардчилсан нийгэмд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжийг мэдлэг, чадвартай хүний хувьд хаачих вий. Үүнийг бодох хэрэгтэй.

Түүнчлэн сургуульд ажиллаж байгаа ажилтнууд тэдгээрийн үүрэг хариуцлага, ажлын ачаалал энэ бүгдийг дэндүү тэгшитгэсэн заалт ороод ирэхээр багшийн үндсэн цалингаас 20%-иас ихгүй зөрөөтэй байна гэсэн зохицуулалт нь ажил хөдөлмөрийн хариуцлагын ялгааг тэгшитгээд хаячхаж байгаа юм биш биз дээ. Судалгаан дээр тулгуурлаж асуудлыг эргэж харах хэрэгтэй. Зарчмын болон үзэл баримтлалын хувьд оруулж ирж байгаа өөрчлөлтийг дэмжиж байна. Хэлэлцүүлэгт оруулаад, цаашаа ажлын хэсгийг байгуулаад явахад болохгүй зүйл үгүй.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009