Үйл явдал1 мин унших
Т.Мөнхсайхан: УИХ 2026 оны бодлогын чухал асуудлуудаа хэлэлцэж эхлэх гэж байна

Өнгөрсөн намрын чуулган хаагдахтай зэрэгцэн миний бие “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай” анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Мөн энэ оны эхээр D-Parliament цахим платформд “Эрүүл мэндийн ажилтны тухай” анхдагч хуулийн төслийг байршуулж, олон нийтийн санал авах үйл явцыг эхлүүлсэн.
Үүнээс гадна “Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, судалгааны ажлуудаа дуусгалаа.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд боловсруулж, өргөн барьж буй дээрх хуулийн төслүүд Улсын Их Хурлын Байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцэгдэхээр төлөвлөгдөж байна.
Эдгээр хуулийн төслүүд нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх зүйн орчныг шинэ шатанд гаргах зорилготой юм.
Хаврын чуулганы нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн нь эдгээр салбар нь улс орны хүний хөгжлийн тулгуур чиглэл гэдгийг дахин бататгаж байна.
Иймд энэ хаврын чуулганы хугацаанд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлж, бодит үр дүнд хүргэхийн төлөө идэвхтэй ажиллах болно.

