Үйл явдал1 мин унших
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал чуулганы нээлтийн үеэр улс орны хөгжилд саад болж буй хүнд суртал, эрх зүйн хязгаарлалтыг арилгах зорилготой “Чөлөөлье” санаачилгын талаар онцлон дурдлаа. Тус санаачилга нь дараах үндсэн чиглэлүүдийг хамарч байна.
-Эдийн засгийн чөлөөлөлт
-Эрх зүйн чөлөөлөлт
-Ногоон хөгжлийн чөлөөлөлт
-Авлигын эсрэг чөлөөлөлт
2026 оны хаврын ээлжит чуулганаар нийт 32 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдийн засаг, нийгэм, эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх чухал шийдвэрүүдийг хэлэлцэн батлах хүлээлттэй байна.
Энэ хүрээнд “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” анхдагч хуулийн төсөл болон “Нийтийн өмчийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх бөгөөд ажлын хэсгийг миний бие ахлан ажиллана.
Уг хуулийн төслүүд нь төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, засаглалыг боловсронгуй болгох, нийтийн өмчийн ашиглалт, үр өгөөж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд хүртээмжтэй, хариуцлагатай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.
