Үйл явдал1 мин унших
Иргэдээс биечлэн болон бичгээр ирүүлсэн санал, хүсэлтийг шийдвэрлэж, биелэлтийг нэхэж, эргэх холбоотой ажиллан

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 20000 гаруй иргэд шинэ дулааны цахилгаан станцтайгаа холбогдоход шаардлагатай байсан инженерийн шугам, сүлжээний санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
Орхон аймгийн 100 гаруй мянган оршин суугчдаас гадна Булган, Хөвсгөл аймгийн иргэд зорьж үйлчлүүлдэг Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвийн өргөтгөл, их засварын зардлыг төсөвт суулган, шийдвэрлэхийг сайд нарт даалгалаа.
Үйлдвэрийн цагаан тоос Эрдэнэтчүүдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж байгааг үнэлж, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхээр болов.
Зураг төсөв нь бэлэн ч олон жил гацсан Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга, ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дотуур байрны санхүүжилтийг ирэх оны төсвөөс шийдвэрлэнэ.
Малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг Хөвсгөл аймгийн төвд түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулж, Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт бүсийг логистикийн төв болгон хөгжүүлнэ.
Амьдрах эрүүл аюулгүй орчин, сурч боловсрох таатай нөхцөл, хүссэн бизнесээ эрхлэх чөлөөт сонголт, орлогоо нэмэгдүүлэх олон талт боломж.
Эдгээрийг нэн түрүүнд бүрдүүлэх нь төрийн үүрэг.
Энэ мэтчилэн иргэдээс биечлэн болон бичгээр ирүүлсэн санал, хүсэлтийг шийдвэрлэж, биелэлтийг нэхэж, эргэх холбоотой ажиллана.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

