Үйл явдал1 мин унших
Улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 8109 км болж нэмэгдүүлсэн

Улсын төсөв, гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 2025 оны байдлаар 423.2 км авто зам, 217 урт метр төмөрбетон гүүрийг шинээр барьж ашиглалтад оруулснаар улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 8109 км болж нэмэгдүүлээд байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт хөтөлбөр болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлт, экспорт, зам тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилтыг тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах томоохон авто замын төслүүдийг хэрэгжүүлж байна:
• Чойр-Замын-Үүд боомт чиглэлийн тусгай зориулалтын авто зам, гүйцэтгэгчийг шалгаруулан бэлтгэл ажлыг хангаж байна.
•Мандалговь-Өлзийт-Манлай-Ханбогд чиглэлийн авто замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулаад дуусч байна.
•Улаанбаатар–Мандалговь–Даланзадгад чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажлыг ТЭЗҮ-ээр баталж, Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
•Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн 487 км авто замын шинэ бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, 2026 онд 2 дугаар хэсгийн 100 км замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.
•Даланзадгад–Мандалговь чиглэлийн 156 км авто замд их засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж, 2026 онд 28 км замд засвар хийхээр төсөв батлагдаад байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

