Үйл явдал1 мин унших

Монгол-Орос хоёр улсын төмөр замын төслүүд болон шууд нислэгийг сэргээх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов

Монгол-Орос хоёр улсын төмөр замын төслүүд болон шууд нислэгийг сэргээх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд өнөөдөр (2026.03.18) ОХУ-ын Тээврийн дэд сайд Д.С.Зверевтай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төв  коридорын Техник, эдийн засгийн үндэслэлийг нэгтгэх асуудлыг хэлэлцэж, холбогдох баримт бичигт  ирэх сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох “Олон Улсын тээвэр, логистикийн форум”-ын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.

Мөн Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн баримт бичгийг тус тээврийн форумын үеэр баталгаажуулж, гарын үсэг зурахаар тохиролцов.

Түүнчлэн Улаанбаатар-Москва чиглэлийн шууд нислэгийг сэргээх тухай яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгож, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр талууд санал нэгдлээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009