Үйл явдал1 мин унших
Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Завхан аймгийн иргэдтэй уулзаж, төрийн дээд одон медаль гардууллаа. Улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, мэдлэг чадвараа зориулж, төр түмнийхээ хүндэтгэлийг хүртсэн та бүхэндээ халуун баяр хүргэе.ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАЛАА.


▪️ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллаж, салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
▪️ Түүнийг дагалдан Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БИЦУГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа болон албаны бусад төлөөлөгчид ажиллав.
▪️ Ажлын хэсэг ангийн захирагчийн танилцуулгыг сонсож, цэргийн ангийн нөхцөл байдал, шинээр ашиглалтад орсон 100 хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
▪️ Хөтөлбөрийн хүрээнд сайд Д.Батлут ангийн бие бүрэлдэхүүнтэй биечлэн уулзаж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй шинэчлэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгсөн юм.
▪️ Уулзалтын төгсгөлд үүрэгт ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчдад шагнал гардуулан өгч, “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил”-ийн хүрээнд алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх 20 сая төгрөгийг нэг алба хаагчид олгов.



Эх сурвалж:
Батлан хамгаалах яам

