Үйл явдал1 мин унших

Дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна

Дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна

“Хөгжлийн түүчээ жил–удирдлагын манлайлал-2026” удирдах ажилтны зөвлөгөөний II үе шат 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үргэлжилж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2024–2050 оны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөлөө.

Зөвлөгөөний үеэр удирдах ажилтнууд стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, шийдлийн талаар санал солилцож, байгууллагын хөгжлийг дараагийн шатанд гаргах бодлогын чиглэл, салбар нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэв.

Мөн “Дэлхийн чиг хандлагаас Монголын төмөр замын ирээдүй”, “Тээврийн үйл ажиллагаа ба логистик”, “Төмөр зам дагасан шинэ суурин бий болгох боломж ба сорилт” зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, удирдах ажилтнуудын оролцоотой хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Түүнчлэн зөвлөгөөний хүрээнд компанийн стратеги, 2026 оны зорилт, удирдлагын манлайлал, байгууллагын соёл, мөн төмөр замын салбар дахь цахим болон дижитал шилжилт, хиймэл оюун ухааны хэрэглээний талаар сургалт, танилцуулгууд зохион байгуулагдлаа.

Дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна
Дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна
Дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009