Үйл явдал1 мин унших
Монгол хүн сансарт ниссэн түүхт 45 жилийн ойн мэнд дэвшүүлье!

Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981.03.22-ны өдөр сансарт амжилттай нисэж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд Монгол Улсын нэрийг мөнхөлсөн түүхэн үйл явдал болсон билээ.
Энэхүү үйл явдал нь Монголын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шинэ хуудсыг нээж, залуу үеийг шинжлэх ухаан, инженерчлэл, инновацын салбарт тэмүүлэх урам зоригийг төрүүлсэн төдийгүй манай улсын шинжлэх ухаан, технологийн бодлого, судалгааны хөгжлийн чухал суурь болсон юм.
Өнөөдөр сансар судлалын салбар нь дэлхийн хэмжээнд эдийн засаг, инновацын чухал хөдөлгөгч хүч болон хөгжиж байна. Хиймэл дагуулын технологи, сансрын өгөгдөлд суурилсан шийдлүүд нь улс орнуудын эдийн засгийн өсөлт, технологийн дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, олон салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж байна.
