Онцлох мэдээ1 мин унших

Дуурлиг нарсанд Хүннүгийн язгууртны аварга булшны малтлага үргэлжилж байна

Дуурлиг нарсанд Хүннүгийн язгууртны аварга булшны малтлага үргэлжилж байна

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсанд Хүннүгийн язгууртны аварга булшны малтлага үргэлжилж байна. Энэ бол жирийн нэг малтлага биш, Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгаа бол Монголын түүхийг 1000 жилээр урагшлуулах түүхэн явц.

Булшны гүн 15 метр буюу таван давхар барилгатай дүйцнэ. Дээрээс доош шатлан нарийссан бүтэц нь “уруу харсан пирамид” мэт.

Тус цогцолбор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэнээр Хүннү бол бидний өвөг дээдэс гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлсэн чухал үйл явдал болсон билээ.

Хүннүгийн төрт ёсны сүр хүчийг илтгэх 299 булш бүхий археологийн энэхүү цогцолбор нь Хүннүгийн төрт улс, язгууртны нийгмийн бүтэц, оршуулгын зан үйлийг судлахад чухал ач холбогдолтой төдийгүй Монголын эртний түүх, соёлын өвийг дэлхий нийтэд таниулах үнэ цэнтэй газар юм.

Дуурлиг нарсанд Хүннүгийн язгууртны аварга булшны малтлага үргэлжилж байна
Дуурлиг нарсанд Хүннүгийн язгууртны аварга булшны малтлага үргэлжилж байна
Дуурлиг нарсанд Хүннүгийн язгууртны аварга булшны малтлага үргэлжилж байна

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009