Үйл явдал1 мин унших
“Оюунлаг хойд бүс” хөтөлбөрийн хүрээнд “оюуны бэлэг–2026” номын аян хоёр дахь жилдээ үргэлжилж байна

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Тус аяны хүрээнд “Нэг ахмад – Нэг ном” уриалгыг дэвшүүлэн, ахмад настнуудын хандивласан номыг Хойд бүсийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад оюуны бэлэг болгон түгээх зорилготойгоор хэрэгжүүлж байна.

Аянд Орхон аймгийн Ахмадын хороо, Баян-Өндөр сумын багуудын ахмадын зөвлөлүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын зөвлөл, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Ахмадын зөвлөл, Жаргалант сумын багуудын ахмадын зөвлөлүүд идэвхтэй нэгдэн оролцож байна.
Мөн ажлын албанаас сургагч багш Б.Зулчимэг, Г.Хонгорзул нартай хамтран ахмад настнуудад зориулсан дараах сэдвүүдээр сургалт, чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа. Үүнд:
•Ахмад настны тухай хууль
•Амьдралын чанар, тулгамдсан асуудал
• Бид хэрхэн өөрсдийгөө гэмтээдэг вэ?
• Эрчим энергийн нөлөөнд бид хэрхэн өртдөг вэ?
•Энергийн сөрөг нөлөөллөөс хэрхэн хамгаалах вэ?
• Өөрийгөө хайрлах, дотоод тэнцвэрийг хадгалах бясалгал