Үйл явдал1 мин унших
Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Хуралдаанаар бүсийн хөгжлийн бодлогын хэрэгжилт, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн танилцуулж, цаашдын стратеги, үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, засаглал, удирдлагын залгамж чанартай холбоотой зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ үеэр төвийг санаачлан үүсгэн байгуулж, үйл ажиллагааг тогтворжуулан, институцийн чадавхыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Удирдах зөвлөлийн дарга Ү.Амарбат үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Түүний манлайллаар бүсийн хөгжлийн бодлогыг уялдуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит ахиц гарсныг онцлон талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Хуралдаанаар Удирдах зөвлөлийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сонгогдон ажиллахаар боллоо. Мөн Гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргалыг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийхээр баталлаа. Шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх удирдлага хамт олон бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимжүүлж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг бодлогын түвшинд дэмжин, хойд бүсийн тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.