#Ажлын хэсэг1 мин унших
Хүртээмжтэй, тэгш оролцоог бүрдүүлэх чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсэг хуралдав

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр /2026.03.24/хуралдлаа.
Тус ажлын хүрээнд салбар яамдтай уулзан нийтийн тээврийн хүртээмж, хуулийн хэрэгжилт, үйлчилгээний хүртээмж, дижитал орчны боломжууд зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн байна.
Мөн 27 улсын сайн туршлагыг судалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх, жирэмсэн эмэгтэйчүүдэд ээлтэй орчны шийдлүүдийг онцоллоо.
Цаашид судалгаа, мэдээлэлд үндэслэн “Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоот үйлчилгээний тухай” хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна.



