Онцлох мэдээ2 мин унших

БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөр SDS, SDY, SDW хамтран хэрэгжүүлэхээр боллоо

БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөр SDS, SDY, SDW хамтран хэрэгжүүлэхээр боллоо

БНХАУ-д суралцаж буй 6300 монгол оюутны 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрын түвшинд суралцаж байна.Гадаадад суралцаж буй оюутнуудын өмнө нийтлэг тулгардаг асуудал олон бий.

Төрийн үйлчилгээ авахад мэдээлэл олдоцгүй, эх орондоо эргэн ирээд ажиллах боломжийн талаар ойлголт дутмаг, мэргэжлийн дадлага хийх, төрийн байгууллагуудтай холбогдох, бодлогын мэдээлэл авах сувгууд салангид байдаг.

Заримдаа оюутан өөрийн мэргэжлээр хаана, хэрхэн хөгжихөө бусдаас асууж, таамгаар шийдэхээс өөр сонголтгүй үлддэг.

Иймд хэрэгцээ шаардлагад тулгуурлан E-Mongolia дотор “E-Student 2.0” платформыг нэвтрүүлж байна.

Энэхүү систем нь гадаадад суралцаж буй залууст боловсрол, карьер, дадлага, хөдөлмөр эрхлэлт, төрийн үйлчилгээ, төрийн дэмжлэгтэй холбоотой мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ.

Оюутан хаана сурч байгаагаас үл хамааран

БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөр SDS, SDY, SDW хамтран хэрэгжүүлэхээр боллоо
  • Төрийн үйлчилгээг цахимаар авах,
  • Ажлын байр, дадлагын мэдээлэлтэй эрт танилцах,
  • Эх орондоо эргэн ирээд ямар салбарт оролцохоо төлөвлөх,
  • Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, боломжуудтай цаг алдалгүй холбогдох нөхцөл бүрдэнэ.

Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн бүх судалгааг parliament.mn сайтад нээлттэй байршуулсан.

Үр дүнд гадаадад байгаа оюутнууд эх орныхоо хөгжлийн бодлогыг бодит эх сурвалжаас ойлгодог, шийдвэрийн орчинтой холбогддог шинэ боломж бүрдсэн. Цаашид БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөр SDS, SDY, SDW хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Шинэ мянганы өрсөлдөөнд улс орны үнэ цэнийг байгалийн баялаг бус, мэдлэгтэй иргэд нь бүтээдэг.

Хүний нутагт хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хичээнгүйлэн сурч байгаа Монгол оюутан бүрт өндөр амжилт хүсье. Ирээдүйн Монгол Улсын хөгжил та бүхний эзэмшсэн боловсрол, шинэ сэтгэлгээ, эрч хүчээр хөгжинө.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009