Үйл явдал1 мин унших
Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи-тай уулзлаа

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи-тай уулзлаа.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцолж, харилцан итгэлцэл, тогтвортой хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.
Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх зарчмыг тууштай баримталж ирсэн.
Энэ хүрээнд “Нэг Хятад”-ын бодлогыг тогтвортой дэмждэг байр сууриа дахин илэрхийллээ.
Монголын тал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгыг үргэлжлүүлэн дэмжих болно.
Хятадын тал МАН-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа мөнхийн хөрш орноос эхлүүлж буйг онцолж, нам хоорондын найрсаг харилцаа нь улс хоорондын хамтын ажиллагааны бат бөх суурь болдгийг тэмдэглэлээ.
Ялангуяа ногоон шилжилт, залуучуудын солилцоо, харилцан айлчлал, улс төрийн шинэ үеийн харилцааг тогтмолжуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн ойлголцлыг бодит ажил болгоход идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалтын томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлэх боломжийг нааштайгаар судална гэдгээ Хятадын тал илэрхийллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

